Ц. Эрдэнэсайхан "Улс төрийн цуврал шүлгүүд" - Хонхны даамчин
ХОНХНЫ ДААМЧИН Хорвоо хэтэрхий уужим талбиу Хүмүүний нас ахар богинохон Алдаа оноогоор дүүрэн байдаг Амьдрал гэж чухам юу юм бэ Өвөлдөө ичиж зундаа тоглодог Өвөр халаасандаа даамаа нуудаг Жаргалаа олонтойгоо хуваалцсан Зовлонгоо ганцаараа үүрсэн Нарны бор туранхай зүстэй Наснаасаа ануухан хөнгөн шингэн Ховорхон хүний хайлан юу гэмээр Хонхны даамчин Цэрэн гуай минь Өөр хоорондоо хууч хөөрсөн Өгөө аваатай өрөг дундуураа Сургааль юуг тань тунгаан бодоход Суу ухаан оргилон ундардагаа Аль дуртай нь эрээчиж сараачиж Амлалт өгөөд мартуулж орхидог Алгын чинээхэн цагаан цаас мэт Ард түмэн гэж чухам хэн юм бэ Наанаа цаашлуулж далдхан ухааруулж Наргианч зангаараа олныг татдаг Ээлж дараатай нүүдлийн цаадах Ээдрээг гаргаж хожлоо авдаг Эцэнхий биетэй гярхай нүдтэй Эртний өвгөдийн нууцлаг шинжтэй Хосгүй мэргэн ухаан саруул Хонхны даамчин Цэрэн гуай минь Чингисийн талбайн чанх урагш Чиглэж ирээд тухлан уулзаж Үг яриа дэлгэнхэн нүүхэд Үнэн худлыг дэнсэлж сурдагаа Ядарсан задарсан хоёрын Ялгаа зааг хэрээс хэтрэв Ямар ч үйл зэхэхгүй юм бол Яах гэж чухам би төрсөн юм бэ Балчир бага эрүүл согтуу Баян ядуу хөгшин залуу гэж Эсрэг талаа басамжилдаггүй Эргэлзэж найр тавьдаггүй Буруу нүүдэлд ухрах эрхгүй Будилж эхэлвэл тэнцээ байхгүй Хатуухан учраа хэцүүхэн даваа Хонхны даамчин Цэрэн гуай минь Хоёр биендээ бууж өгөлгүй Хоржоон шартай тоглож дуусаад Алдаа оноогоо дэнсэлж бодоход Амьдралд нэгийг ухаарсан байдагаа